“Эрдэнэс Монгол” нэгдэл нь 2024-2028 оны дунд хугацааны стратеги төлөвлөгөөндөө бүрэлдэхүүн компаниудын бизнесийн өсөлтийг чухалчилж, нэгдлийн харьяа томоохон үйлдвэрүүдийг түшиглэн 6 байршилд үйлдвэрлэл, технологийн паркуудыг барьж байгуулах стратегийн зорилтыг дэвшүүлсэн.
Уг стратеги зорилтын хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК болон “Жөжяны Их Сургууль Холдинг Групп” ХХК нь аж үйлдвэрлэл, технологийн паркийн төлөвлөлт болон хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зорилгоор Харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа.
Энэхүү санамж бичгийн хүрээнд талууд аж үйлдвэр, технологийн парк болон дэд бүтцийн төлөвлөлтийн чиглэлээр хамтран ажиллах, харилцан туршлага судлах, паркийг хөгжүүлэх хамтарсан судалгааны ажлыг гүйцэтгэх, Монгол Улсын аж үйлдвэрийн паркуудад ажиллах хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтын төслүүдийг БНХАУ-ын хөрөнгө оруулагчид болон банк, санхүүгийн байгууллагуудад сурталчлах зэргээр хамтран ажиллана.
Жөжяны их сургуулийн харьяа Хот хөдөөгийн төлөвлөлт, зураг төслийн судалгааны хүрээлэн нь аж үйлдвэрлэл, технологийн паркийн төлөвлөлт, бүтээн байгуулалт, аялал жуулчлалын газрын төлөвлөлт, инженерийн зураг төсөл болон холбогдох зөвлөгөө үзүүлэх чиглэлээр нарийн мэргэшсэн туршлагатай, 100% төрийн өмчит бүрэлдэхүүн байгууллага юм.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30408
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.