ХААИС-ийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх замын хөдөлгөөнийг хаалаа

2024-06-7 Нийслэл

ХААИС-ийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх замын хөдөлгөөнийг хаалаа
Өчигдөр орой ХААИС-ийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх замын хөдөлгөөнийг хаажээ. Тодруулбал, ирэх даваа гараг буюу зургаадугаар сарын 10-ны 06:00 цаг хүртэл тус замд асфальт бетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажил хийгдэнэ. Үүнтэй холбоотойгоор иргэдийг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс зөвлөлөө.

Энэ жил нийслэлийн зургаан дүүргийн 17 байршилд 19.5 км зам засах бөгөөд арваннэгдүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.