Зуслангийн товчоонд бүртгүүлснээр иргэд хашааныхаа өвсөө хадуулах боломжтой

2023-09-4 Байгаль орчин

Зуслангийн иргэд хашааныхаа өвсөө хадуулах бол Нийслэлийн Байгаль орчны газрын Зуслангийн товчооны 323780, 93200814 дугаарт бүртгүүлж хашааны өвс хадах хүсэлт ирүүлсэн нийслэлийн ногоон бүсийн малчидтай холбогдох боломжтой.

Зуслангийн айл өрхийн хашаанаас хадлан бэлтгэх хүсэлтэй иргэдийг ч мөн дээрх утсаар бүртгэж байгаа юм.

Талууд харилцан тохиролцсоны дүнд үнэ төлбөргүйгээр хашааны өвсийг хадах, хадуулах ба хашааны эзэд аюулгүй байдлын үүднээс хуваарьт өдөр биечлэн хяналт тавих, малчид хадсан өвсөө тухайн өдөрт нь зөөж тээвэрлэх шаардлагыг Зуслангийн товчооноос тавих болно гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Тог тог… ХААЛГАА нээ

2 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.