Буйр нуур орчимд ариутгал хийж үхсэн загасны сэг зэмийг цэвэрлэж байна

2023-06-30 Байгаль орчин
зураг

Буйр нуур орчимд мэргэжлийн байгууллагууд холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. 

Нуурын мөнгөлөг хэлтэг загас ихээр өвчилж хорогдсон байгаа нь тухайн зүйлд дагнан тархах өвчлөл байх магадлал өндөр байгаа аж.

Өвчилсөн загасны амны орчимд идээт цэврүү гарсан, заламгайн ар талд улайлт цэврүү үүссэн, идээт цэврүү, улаан толбо, биеийн гадаргууд хайрс хооронд улаан толбо үүсжээ.

Нуурын ус, хөрснөөс микробиологийн дээж авахад нэг гр хөрсний дээжид бичил биетний ерөнхий тоо зөвшөөрөгдөх хязгаараас хэтэрсэн, гэдэсний бүлгийн савханцар /E.coli/ өвчин үүсгэгч /Salmonella Shigella/ Staphylococcus aereus илэрсэн учраас бохирдол ихтэй байна гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан.

Буйр нуурт умард туйлын цэнгэг усны, сэрүүн бүсийн уулархаг ба тал газрын 10 овгийн 32 төрлийн 39 зүйл загас амьдардаг.

Мэргэжлийн байгууллагууд дараах арга хэмжээг авч ажиллаж байна: 

-Нуур орчмын бохирдогдсон хэсэг, үхсэн загасны сэг зэмийг цэвэрлэх

-Иргэд, амрагчдад ус, хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж, мэдээлэл өгөх

-Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААНБ-дад мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгөх

-Малчин иргэдийг нуурын усаар малаа услахгүй байх

-Усны хэрэглээнд хяналт тавих

-Ариутгал халдваргүйтгэл хийх

-Хүн амын унд ахуйн худгийн усыг лабораторийн шинжилгээнд хамруулах

-Нуурын ус, хөрсний дахин шинжилгээнд хамруулах

-Аймгийн Онцгой комиссын хуралд нөхцөл байдлыг танилцуулж шаардлагатай авах арга хэмжээг шийдвэрлэв

Эх сурвалж: Буйр нуур Мэнэнгийн талын сав газрын захиргаа

Өнөөдрийн онч үг

12 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.