УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг өчигдөр өөрийнх нь хүсэлтээр буюу нийт гишүүдийн 59.9 хувь нь дэмжсэнээр тэрбээр бүрэн эрхийнхээ хугацаанаас өмнө чөлөөлөгдсөн 14 дэх парламентын гишүүн болж байна.
Хугацаанаасаа өмнө бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн гишүүний нэрсийг тодруулбал, Б.Дамдин, Д.Бямбасүрэн, М.Энхсайхан,
Н.Жанцанноров, Ц.Элбэгдорж, Ж.Бямбажав, Ж.Бямбадорж,
Н.Энхбаяр, У.Хүрэлсүх, Д.Гантулга, Б.Батзориг, Н.Номтойбаяр, Д.Сумъяабазар юм.
Түүнчлэн энэ удаагийн парламентад өөрийн хүсэлтээр буюу эрх баригч намын бүлгийн хэд, хэдэн гишүүн өргөдлөө өгөх тухай яриа төрийн ордноос “чих дэлсэж” байна. Үүнд, Улсын ерөнхий прокурорын газраас УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг чуулганы хуралдаанаар оруулж ирэхээр төлөвлөж буй. Ялангуяа, нүүрсний гэх том хулгайтай холбогдсон албан тушаалтнуудад хариуцлага тооцно хэмээн ам гарсан Ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлсэндээ хүрэх үү гэсэн хүлээлт бий. Мөн намын даргынхаа хийж буй улс төрд МАН-ын бүлэг, Г.Занданшатарын парламент дэмжлэг үзүүлэх үү гэдгийг харах л үлдэж байна.
44 минутын өмнө
57 минутын өмнө
3 цагийн өмнө
3 цагийн өмнө
Өчигдөр
87365
30395
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.