Умайн хүзүүний хорт хавдар нь үтрээ болон умайг холбодог хүзүүнд үүссэн хорт хавдрыг хэлэх бөгөөд хүний хөхөнцөр вирус (HPV) хэмээх вирусээс халдвар авснаар үүсдэг.
Хүний хөхөнцөр вирус нь дотроо маш олон төрөлтэй бөгөөд умайн хүзүүний хорт хавдрын 70 хувь нь 16, 18 дугаарын вирусийн улмаас үүсдэг. Энэ хоёр төрлийн вирус нь умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэх хамгийн өндөр эрсдэлтэй төрөлд ордог.
Хүний хөхөнцөр вирусийн талаарх бидний буруу ойлголт:
-Бэлгийн харьцаанд ороогүй бол хүний хөхөнцөр вирусийн халдвар авахгүй. (Буруу)
Учир нь хүний хөхөнцөр вирус нь хүний арьсаар халдварладаг учир бэлгийн харьцаанд орж байгаагүй ч тусах магадлалтай.
-Хүний хөхөнцөр вирустай бол 100% хорт хавдар тусна.(Буруу)
Учир нь энэ төрлийн вирусийн халдвар авсан бүх хүн хорт хавдар тусдаггүй. Ихэвчлэн биеийн дархлааны улмаас өөрөө эдгэрдэг. Гэвч умайн хүзүүний хорт хавдар эцсийн шат хүртлээ ямар ч шинж тэмдэггүй байдаг учир ойр ойрхон эмчийн үзлэгт орж шалгуулах хэрэгтэй. Ялангуяа 30-аас дээш насны эмэгтэйчүүдийн тохиолдолд хорт хавдар тусах магадлал өндөр учир хоёр жилийн хугацаанд нэг удаа заавал умайн хүзүүний хорт хавдрын шинжилгээ хийлгэх шаардлагатай.
-Бэлгэвч хэрэглэснээр хүний хөхөнцөр вирусийн халдвараас сэргийлж болно. (Буруу)
Учир нь бэлгэвч нь хүний хөхөнцөр вирусээс 100 хувь хамгаалж чадахгүй.
15 цагийн өмнө
16 цагийн өмнө
16 цагийн өмнө
19 цагийн өмнө
19 цагийн өмнө
Өчигдөр
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.