Амьтан: МАНУУЛ ХАМГИЙН ЭГДҮҮТЭЙ НЬ АЮУЛД ОРСОН ҮЕДЭЭ АРГАЛ БАРИАД НҮДЭЭ АНЬЧИХДАГ

2022-11-7 Амьтан

 

Мануул хамгийн эгдүүтэй нь аюулд орсон үедээ аргал бариад нүдээ анидаг байна. Ингэхдээ өөрийгөө “нуугдсан” гэж боддог гэнэ. Харин нүдээ аниад хэвтэхээрээ тэр хавьдаа харанхуй болчихлоо гэж эндүүрдэг сонин амьтан аж.

Энэхүү амьтан нь Төв азийн тал хээрт 1000-4000 орчим метрийн өндөрт нутагладаг. Бусад муурны төрлөөс ялгаатай нь дугуй хүүхэн хараатай. Хөл нь богино, бандгар, үс нь урт, өтгөн. Үсний өнгө улирлаа даган өөрчлөгдөнө. Өвөл нь сааралдуу, хээ багатай байдаг. Чих нь доошоо байдаг тул ууль мэт төрхтэй болдог. Харьцангуй хавтгай нүүртэй. Мануул шөнийн идэвхтэй, ул мөр бараг үлдээдэггүй тул тоо толгойг тодорхой гаргахад хэцүү байдаг байна.

Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.