Б.Лхагвасүрэн: Инфляц 13.2 хувьтай байгааг ирэх онд нэг оронтой тоонд тогтворжуулах бодлого барьж байна

2022-10-25 Банк, санхүү

 

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл төслийн талаар дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Инфляц 13.2 хувьтай байгааг 2023 онд 1 оронтой тоонд тогтворжуулах бодлого барьж байна. Уул уурхай, барилга, тээвэр ложистикоос бусад салбарт эдийн засгийн сэргэлт ажиглагдаж байгаа ч оны эхнээс валютын орох урсгал саарч, төлбөрийн тэнцэл алдагдаж, экспортоо хүссэн хэмжээгээрээ хийж чадахгүй байна. ГЕГ-ын мэдээлэл болон банкаар дамжин орж ирсэн валютын урсгалд 2.3-2.5 тэрбум ам.долларын зөрүү үүссэн нь валютын орлого бараа бүтээгдэхүүнээр орж ирж байгаатай холбоотой.

Түүнчлэн, ирэх онд макро эдийн засгийн бодлогод анхаарч, дунд, урт хугацаанд аж үйлдвэрийн боловсрулалтын шат дамжлагыг ахиулах шаарддагатайг тусгасан. Тодруулбал, манай улс жилд самнасан 10 мянган тонн ноолуурынхаа 7 мянгыг нь түүхийгээр экспортолж, 3 мянган тонноор нь бүтээгдэхүүн хийдэг. Иймд ноолуураа ахисан түвшинд боловсруулах тухай олон улсын байгууллагатай төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр ярилцаж байгаа. Мөн гадаад худалдааны экспортын 93 хувийг уул уурхай бүтээгдэхүүн, 6 хувийг аж үйлдвэрийн бусад салбар эзэлдэг. Уул уурхайн салбар давамгайлсан бодлогын дүнд нэг салбараас хамааралтай эдийн засагтай болно. Иймээс бусад салбарын экспортыг нэмэх, бүтээн байгуулалтыг аль болох гадаад эх үүсвэрт тулгуурласан байдлаар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх нь зүйтэй юм” гэлээ.

Өнөөдрийн онч үг

10 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.