Ойгоос зулзаган мод шилжүүлэн суулгахыг 2030 он хүртэл хориглов

2022-10-11 Байгаль орчин


Байгалийн ойгоос зулзаган мод шилжүүлэн суулгахыг 2030 он хүртэл хориглох тушаалыг Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайд гаргажээ.

Тодруулбал, ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, нөөцийг зохистой ашиглах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг хангах зорилгоор байгалийн ойгоос зулзаган модыг түймрээс хамгаалах халз зурвас, эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвас гаргахаар төлөвлөсөн болон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордтой давхацсан ойн сангийн талбайгаас аймаг, нийслэлийн Байгаль орчны газрын зөвшөөрснөөс бусад тохиолдолд шилжүүлэн суулгахыг 2030 оны нэгдүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд хориглолоо.

Өнөөдрийн онч үг

11 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.