Сэрэмжлүүлэг: Өчигдөр дөрвөн аймагт хээрийн түймэр гарчээ

2022-09-29 Байгаль орчин

 

Өчигдөр буюу энэ сарын 28-ны өдөр дөрвөн аймгийн зургаан бүс нутагт гал түймэр гарчээ. Гарсан түймрийн унтраахаар холбогдох албаныхан ажиллаж байна. 

Гал түймэр гарсан бүс нутгийг дэлгэрүүлбэл,

Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн “Шивдэгийн гол” гэдэг газар ойн түймэр гарсан байна. Энэ тухай дуудлагыг есдүгээр сарын 28-ны өдрийн 12:30 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж 19:15 цагт ойн түймрийг цурамд оруулсан бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байна.

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Цагаан-Азарга багийн “Ханбаян-Уул” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын 28-ны өдрийн 19:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Цайдам” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг есдүгээр сарын 28-ны өдрийн 09:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж 14:05 цагт хээрийн түймрийг унтраасан.

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Өндөр хүрээ” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын 28-ны өдрийн 11:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид, тус аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж, хээрийн түймрийг унтраасан.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бадрах багийн “Хөшөөт” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг есдүгээр сарын 28-ны өдрийн 12:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбар, Хилийн цэргийн 0184 дүгээр ангийн 8 дугаар застав, Хилийн цэргийн 0146 дугаар ангийн алба хаагчид, тус сумын  Засаг даргын Тамгын газар, Дарьганга сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж, түймрийг бүрэн унтраасан.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Өгөөмөр” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг есдүгээр сарын 28-ны өдрийн 12:31 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 19:40 цагт цурамд оруулсан бөгөөд 20:10 цагт унтраасан байна.

<

Өнөөдрийн онч үг

22 цагийн өмнө

© 2022 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.