Богдхан уулын ойн гүнээс 16.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ

2022-09-19 Байгаль орчин


“Монгол орноо хогноос салгая” аян Богдхан ууланд үргэлжилж, ойн гүнээс 16.5 тонн хог цэвэрлэжээ.

Байгаль орчин аялал жуулчлалын сайдын албан даалгаврын хүрээнд Богдхан уулын хамгаалалтын захиргаа санаачлан хүн амын хөдөлгөөн төвлөрөл ихтэй амууд болох Зайсан, Жаргалант, Төрхурах, Манзушир, Түргэний амуудын ойн гүний аяллын зам дагуух хогийг цэвэрлэх ажлыг зохион байгууллаа.
Цэвэрлэгээнд Хан-Уул дүүргээс гурав, Баянзүрх дүүргээс нэг, Хамгаалалтын захиргаанаас таван техник хэрэгсэл дайчлан ажиллав. Түүнчлэн Богдхан ууланд газар ашиглагч 48 аж ахуйн нэгж, 320 гаруй хүн хүчийг хамруулан ойн гүнээс нийтдээ 16.5 тонн хог цэвэрлэв.

Тусгай хамгаалалттай газарт газар ашиглагч иргэн, аж ахуй нэгжүүдэд мэдэгдэл хүргүүлэн орчны хогийг цэвэрлүүлэх ажлыг эхлүүлсэн байна.

Өнөөдрийн онч үг

13 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.