Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн Загастайн давааны 67 километр автозамыг ашиглалтад орууллаа

2022-06-27 Засгийн газар


Монгол улсын хэмжээнд нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбогдоогүй цорын ганц аймаг нь Завхан байсан. Тэгвэл өнөөдөр Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн Загастайн давааны 67 километр хатуу хучилттай автозамыг бүрэн ашиглалтад оруулсан сайхан мэдээтэй. Түүгээр ч зогсохгүй 7000 гаруй километр үргэлжилсэн “Мянганы зам” төслийн их бүтээн байгуулалт 21 жилийн дараа ийнхүү амжилттай хэрэгжиж ийнхүү дууслаа.

Загастайн даваа нь зам тавихад хэцүү, хүндрэлтэй даваануудын нэг бөгөөд Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км авто замын бүтээн байгуулалтын 40 км орчим нь энэ даваагаар дайран өнгөрдөг аж. Ингээд нутгийн ард иргэдийн олон жилийн хүлээлт биеллээ олж, ард иргэд тав тухтай, түргэн шуурхай зорчих боломж бүрдлээ. Аялал жуулчлалын улирал эхэлсэн энэ цаг үед тус аймгийг зорин очих гадаад, дотоодын аялагч жуулчдын тоо нэмэгдэж, цаашлаад тухайн орон нутгийн хөгжилд үр өгөөжөө өгөх нь дамжиггүй.

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.