Монгол Улс энэ сарын 1-нээс орон даяар бүх иргэнээ эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулж эхэлсэн билээ. Тус эрт илрүүлэг үзлэгийг бүтэн жилийн турш зохион байгуулж, нас насных нь онцлогт хамааруулан өөр өөр шинжилгээ хийж буй юм.
Тухайлбал, 0-17 насны хүүхдэд зургаан төрлийн үзлэг, шинжилгээ хийх бол 18-30, 31-ээс дээш насны иргэдээс нийт 19 төрлийн шинжилгээ авч байгаа. Үүнд есөн төрлийн хавдрыг илрүүлэх шинжилгээ ч багтсан. Харин энэхүү шинжилгээгээр илэрсэн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний мэдээллийг хадгалж, өрхийн эрүүл мэндийн төвүүд иргэний шинжилгээнд гарсан өөрчлөлтийн эрсдэлийг үнэлж эхлээд байна.
Энэ мэтчилэн цаашид иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, өвчний хүндрэлээс сэргийлэх, архаг өвчнөөр оношлогдсон бол хяналт хийх боломжуудыг иргэдэд нээж өгч буйгаараа онцлог.
Мөн нийт хүн амаа эл шинжилгээ, оношилгоонд хамруулснаар хүний амь нас, амьдралын чанарт ноцтой хохирол учруулах, цаашид хөгжлийн бэрхшээлд хүргэж болзошгүй өвчнийг эрт үед нь илрүүлж, улмаар үр дүнтэй эмчилж, ирээдүйд учирч болзошгүй хүндрэл, нас баралт, санхүүгийн дарамтаас сэргийлэх чухал ач холбогдолтой.
Тиймээс иргэн бүхэн Эрүүл мэндийн даатгалаа төлж, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаарай…
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.