АН-ын ҮБХ-нд Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж нар сонгогджээ

2022-06-3 Нам хөдөлгөөний амьдрал

 

АН-ын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан өчигдөр боллоо.  Энэ талаар тус намын дарга С.Эрдэнэ “Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нар намын ҮБХ-ны гишүүнээр сонгогдож орж ирсэн. Улс төрийн томоохон албыг хашиж ажиллаж байсан олон журмын нөхөд ҮБХ-ны гишүүнээр сонгогдлоо. ҮБХ-ын чадавх, бүрэлдэхүүн сайжирч байна.

Бид намын шинэчлэлийн бодлогыг яаралтай эхлүүлнэ. Гуравдугаар сарын 31-нд Улсын дээд шүүх бүртгэсэн шинэ дүрмийн дагуу намын бүтэц зохион байгуулалтыг хийж байна. ҮБХ шинэ журмаа баталсан. Тус хороо нь 304 гишүүнтэй байх юм. Шинээр 92 гишүүн орж ирж байна” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.