МОНГОЛЫН хамгийн өндөр мод 42 метр ургажээ

2022-05-24 Байгаль орчин

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 3-р багийн нутаг Жарайн голын эхэнд 180-200 орчим настай Монголын хамгийн өндөр Шинэс мод байгааг 2012 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ОСХТ-ийн баг, Хөвсгөл аймгийн сум дундын ойн ангиуд хамтарч тогтоосон байдаг.

Тус моднууд нь хэсэг газар бөөгнөрөн ургасан бөгөөд 36-42 метр өндөр. Ойр хавьд нь таван төрлийн мод болох гацуур, хуш, улиас, хус, шинэс мод ургадаг гэнэ.

Хөвсгөл аймгийн ойн сангийн нийт нөөц 481.3 сая шоометр байгаагаас шинэс мод 95.3 хувийг нь эзэлдэг байна. Харин Монгол орны ойн сангийн талбайн 30 хувь буюу гуравны нэг хувийг Хөвсгөлийн ойн сан эзэлдэг ажээ.

Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.