Үхэх аюулд орсон 86 загасыг Орхон голд сэлгүүлэн тавьжээ

2022-05-23 Байгаль орчин

Үхэх аюулд орсон 86 загасыг Орхон голд сэлгүүлэн тавьжээ

Архангай аймгийн Өгийнуур сумын Жарантайн голын урсгал тасарсны улмаас таван тогтоолд загас боогдож, үхэх аюулд орсон байна. Иймд тус сумын ЗДТГ-ын Байгаль орчны улсын байцаагч, Байгаль хамгаалагч, БОАЖГ-ын Байгаль хамгаалагч, ОЧГСГЗ-ны мэргэжилтэн нар тороор шүүх, суйлах зэрэг аргаар голоос нийт 86 засаг барьжээ. Нийт загасны 54 ширхэг нь булуу цагаан, 32 ширхэг нь сом загас байсан аж.

Энэхүү үйл явдлын талаар тус сумын Засаг даргаас тодруулахад “Иргэд болон аж ахуйн нэгжүүд хамтарч ажилласны үр дүнд өнгөрсөн долоон хоногт загаснуудыг амжилттай зөөвөрлөсөн” гэлээ. 

Үхэх аюулд орсон 86 загасыг Орхон голд сэлгүүлэн тавьжээ

Үхэх аюулд орсон 86 загасыг Орхон голд сэлгүүлэн тавьжээ

Өнөөдрийн онч үг

13 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.