Богдхан уулын хамгаалалтын бүсийг 22896 га байсныг тэлж 5562 га газраар нэмэгдүүлэн 28458 га болгон өргөтгөж, нэмж хамгаалалтанд авах шийдвэрийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам -наас гаргалаа.
Барилгажаад буй хязгаарлалтын бүс 12453 га-аас 5562 га газраар багасаж, 6891 га болж хумигдлаа. Ингэснээр Богдхан уулын дархан цаазат газарт барилгажаагүй үлдсэн 5562 га газрыг нэмж хамгаалж авч үлдлээ.