Хууль зөрчиж байгаа явдлыг таслан зогсооно

2022-05-10 Байгаль орчин

Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Амьтны тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийг ноцтой зөрчсөний улмаас дэлхийд нэн ховор, ховордсон зэрлэг ан амьтны тоо толгой хорогдох, тэдгээрийн амьдрах орчин алдагдахад хүрч байна. Сүүлийн ганцхан жишээг дурдвал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутаг дэвсгэрт төмөр зам дагуу байрлалтай нарийн, өргөстэй торонд хулан орооцолдож үхсэн гэх мэдээлэл юм.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-ны өдөр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ болон БОАЖЯ-ны албаны төлөөлөл “WCS-Байгаль зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг”, “WWF-Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар”, “Ирвэс хамгаалах сан”, “TNC ОУ-ын байгууллага”-ын төлөөлөлтэй уулзаж, эдгээр ан амьтдыг хамгаалах чиглэлээр ажлын хэсэг байгуулж ажиллахаар болсон юм.

Энэ ажлын хүрээнд өнөөдөр БОАЖЯ-наас төмөр замын болон автозамын дагуу зэрлэг амьтны шилжилт хөдөлгөөнийг зохицуулах ажлын хэрэгжилтийг хангах чиглэлээр чиг үүргийн байгууллагуудад холбогдох албан бичгийг хүргүүллээ.

Өнөөдрийн онч үг

12 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.