Мазаалай баавгайн тоо толгой 50 болж өсжээ

2022-04-19 Амьтан

2022 онд мазаалай баавгайн тоо толгой 50 болж нэмэгдсэн тухай Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ. 2016 оны тооллогоор улсын хэмжээнд мазаалайн тоо 22 байсан бол 2018 онд 36 болж нэмэгдсэн тухай ШУА-ийн Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэнгээс мэдээлж байсан юм. Нас бие гүйцсэн эр мазаалайг шармаахай, эмийг нь эвш гэж нэрлэдэг бөгөөд эвшийн эзэмшил нутгийн хэмжээ 514 километр квадрат байдаг бол шармаахайн эзэмшил нутаг 2,465-2,485 километр квадрат хүрдэг байна. Мазаалай нь говь цөлд амьдардаг дэлхийн цорын ганц баавгай бөгөөд зөвхөн Монголын говьд байдгаараа онцлогтой.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.