Ногоон санхүүжилт – Бүс нутгийн чуулганд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилт, санхүүжилт, Шинэ сэргэлтийн бодлого” илтгэл хэлэлцүүлж байна.
Дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг нэн тэргүүнд тавьж байгаа энэ үед манай улс олон улсын гэрээ конвенцод нэгдэж, өөрийн зорилтоо хэрэгжүүлэхээр ажиллаж буйг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ илтгэлдээ онцлов. Тухайлбал, 2015 онд манай улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээрт нэгдсэн. Тус хэлэлцээрт 192 улс нэгдэн орсон бөгөөд дэлхийн дулаарлыг цельсийн 1.5 хэмээс хэтрүүлэхгүй байхыг дэвшүүлсэн хэмээн тодотголоо.
Монгол Улс Үндэсний хувь нэмрийн зорилтод, хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд суурь нөхцөлтэй харьцуулахад, 22.7 хувиар бууруулах зорилт дэвшүүлснийг тодотгоод, “Энэ зорилгыг биелүүлэх хүрээнд, эрчим хүчний салбараас ялгарах хүлэмжийн хийг 49.4 хувь, барилгын салбарт 4.9 хувь, тээврийн салбарт 6.2 хувь, хөдөө аж ахуйн салбарт 31.3 хувь, аж үйлдвэрийн салбарт 7.6 хувь бууруулах зорилт тавьсан” гэлээ.
Мөн тэрбээр, хүлэмжийн хийг бууруулах хүрээнд Монгол Улсын хэрэгжүүлэх зарим арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулав. Тодруулбал, Эрчим хүнчий салбарт,
Барилгын салбарт,
Зам, тээврийн салбарт,
Хөдөө аж ахуйн салбарт,
Аж үйлдвэрийн салбарт,
Хог хаягдлын менежментэд,
Монгол Улс Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтоо хэрэгжүүлэхэд 11.5 тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Үүнээс хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлд 6.3 тэрбум ам.доллар, уур амсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлд 5.2 тэрбум ам.доллар шаардлагатай байгааг дуулгав.
Тус зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг БОАЖЯ-наас 2021 онд батлан гаргасан бөгөөд 2021-2025 оны хооронд гурван чиглэлд 24 зорилт бүхий 72 арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгааг илтгэлд тэмдэглэсэн.
Өнөөдрийн байдлааар, Монгол Улс Уур амьсгалын ногоон сангаас 436 сая ам.долларын санхүүжилт бүхий төсөл хөтөлбөрийг батлуулсан байна. Үүнээс 70 сая ам.доллар нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах арга хэмжээнд чиглэсэн бол 23 сая ам.доллар нь дасан зохицох арга хэмжээнд чиглэгджээ. Харин 342 сая ам.доллар нь сааруулах болон дасан зохицох арга хэмжээнд зориулсан төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлж байна. Энэхүү санхүүжилт нь Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь нэмрийг зорилгыг хэрэгжүүлэх ажлын 13 хувийг эзэлж байгааг дурдав.
Уур амьсгалын ногоон сангаас Монгол Улсад баталсан хөрөнгө оруулалтын 10 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээс долоо нь хэрэгжиж эхлээд байгаа аж.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Төрийн ордонд хоёр өдөр үргэлжлэх тус хэлэлцүүлгээр, байгаль орчин, ногоон санхүүжилтийн асуудлыг хэлэлцэхээс гадна Үндэсний тогтвортой санхүүжилтийн замын зургийг батална. Мөн уур, амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг тэмцэх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин оролцож буй санхүүгийн байгууллагууд, зарим томоохон аж ахуйн нэгжүүдэд батламж гардуулах юм. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, шороон шуургатай тэмцэх бүс нутгийн уриалга, хамтарсан төслийн санал боловсруулна. Чуулганаас гарсан санал, зөвлөмжийг Монголын эдийн засгийн чуулган 2022 арга хэмжээний нэгдсэн хуралдаанд хүргүүлж танилцуулах аж.
3 цагийн өмнө
5 цагийн өмнө
7 цагийн өмнө
7 цагийн өмнө
Өчигдөр
87365
30398
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.