Зай бол аюултай хог хаягдал

2022-02-23 Байгаль орчин

Хүний амьдралд зайлшгүй хэрэгтэй боловч зайг ямар ч зохицуулалтгүй хаях нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Ахуйн болон бусад төрлийн зайны хаягдал хэрэглээгээ дагаад нэмэгдсээр байна. Гэтэл ашигласан зай ямар хөнөөлтэйг хүн бүр мэддэггүй.

Нэг ширхэг зай 4 метр квадрат талбайг хордуулж, 8000 мянган литр ус бохирдуулдаг. Хаягдал зайн хор уршиг хүрээлэн байгаа орчинд төдийгүй хүмүүс бидэнд, бидний амьдарч буй ойр орчинд ихээр нөлөөлдөг.

Зайнд хүний сэтгэхүйн болон дотор эрхтнийг хямруулж, үр удмын санд нөлөөлдөг, хорт хавдар үүсгэдэг хүнд металлууд агуулагдаж байдаг. Тийм учраас хар тугалга, никель, кадмий, мөнгөн ус агуулсан зай, тэдгээрээс ялгасан хүчил, электролитийн уусмал зэргийг “аюултай хог хаягдлын жагсаалтад” бүртгэсэн.

Бүртгэсэн гэдэг нь хор түгээхийг зогсоосон гэсэн үг огт биш. Бид хуруу зайг шүдээрээ хазаж хэрэглэдэг бол хүүхдүүд зайгаар тоглож, зарим нь задалж, залгих тохиолдол цөөнгүй байдаг. Өөрөөр хэлбэл, нэг ширхэг аюулт хог хаягдал буюу зайг жирийн ахуйн хог хаягдлын ууттай хогонд хаяхад тэр ууттай хог тэр чигээрээ аюултай хог хаягдалд тооцогддог тул зайг зайлшгүй ялгаж хаях хэрэгтэй.

Иймд цэнэггүй болсон зайг жирийн хог хаягдлын хамт хаяхаас татгалзаж, зориулалтын цэгүүдэд тушааж хэвшвэл энэ нь таны байгаль орчноо хайрлан хамгаалж буй зөв үйлдэл юм гэж Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.