Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхийг бэхжүүлэх төслийнхөн чууллаа

2022-02-9 Байгаль орчин

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр хамтран Уур амьсгалын ногоон сан /Green Climate Fund/-ийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх” /NAP/ төслийн удирдах хороо өнөөдөр буюу энэ сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод хуралдлаа.

Төслийн энэ удаагийн Удирдах хорооны хурлын үйл ажиллагааг нээж, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга үг хэллээ. Мөн төслийн зөвлөхүүд судалгааны үр дүнгээ танилцуулсан юм. Хуралд Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга А.Энхбат, удирдах хорооны гишүүд, БОАЖЯ болон НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн холбогдох мэргэжилтнүүд, төслийн зөвлөхүүд оролцож, төслийн хэрэгжилтийн явц, үр дүнтэй танилцан шийдвэрлэх асуудлуудыг хэлэлцэв.

Энэхүү төсөл нь Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, өртөмтгий байдлыг үнэлэх замаар түүнд дүн шинжилгээ хийж, дасан зохицох төлөвлөгөөг боловсруулах, мөн хэрэгжилтийг хангуулахад шаардлагатай институцийн болон техникийн чадавхыг үндэсний түвшинд бэхжүүлэх замаар Үндэсний дасан зохицох төлөвлөгөөг боловсруулах бэлтгэл ажлыг хангуулах, батлуулах, хүчин төгөлдөр болгох зэрэг ажлуудыг гол оролцогч талуудын хамтаар хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

 

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.