ТАГТАА БАГА Ч ГЭСЭН ОЮУН УХААНТАЙ

2020-01-24 Амьтан

Хүмүүс бид зөвхөн өөрсдийгөө л энэ ертөнцийн цорын ганц оюун ухаант амьтан гэж боддог. Гэтэл хүнээс гадна халим, заан зэрэг амьтад тодорхой хэмжээний оюун ухаантай гэдгийг эрдэмтэд хэдийнэ нотлосон. Жишээ нь эдгээр амьтад гэрэл зурган дээрх хүмүүсийн царай зүс болон янз бүрийн зураачдын зургийг ялгах чадвартай гэнэ.

Тэгвэл “энх тайвны бэлэгдэл” болсон тагтаа ч бас аливаа үйлдлийг үнэлж цэгнэж чаддаг болохыг Японы Кейо их сургуулийн профессор Сигэру Затанабэгийн ахласан багийнхан тогтоосон байна. Тэд таван Columbia liyia тагтааг сонгон авч, гурван видео бичлэг үзүүлжээ. Эхнийх нь тагтаануудын тухайн байдлыг /толинд өөрийгөө харж байгаа юм шиг/ тусгасан бол хоёр дахь нь нэлээн хэдэн минутын өмнөх үйлдлийг нь, гурав дахь нь туршилт болохоос хэдэн цагийн өмнө авсан бичлэг байв.

Энэ үед тагтаанууд эхний хоёр бичлэг дээрх үйлдлүүдийг төвөггүй санаж байсан нь эрдэмтдийг гайхшруулжээ. Судалгааны үр дүнд тагтаа 5-7 минут хүртэлх үйлдлийг эргэн санах чадвартай нь батлагджээ.

А.Уянга

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.