Монгол Улсын дээд шүүх өнөөдөр нийт шүүгчийн хуралдаанаа хийхээр товлосон. Хуралдаанаар АН-ын даргаар хэнийг бүртгэх тухай асуудлыг хэлэлцэх юм. Хоёр талд хуваагдсан АН өмнө нь УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат нарыг намын даргаар бүртгүүлэх хүсэлтээ Улсын дээд шүүхэд хүргүүлсэн. Гэвч Дээд шүүх тэдний хэнийг нь ч бүртгэхээс татгалзаж, дотоод маргаанаа шийдвэрлээд дахин хандахыг зөвлөсөн юм.
Харин энэ удаад . Тиймээс өнөөдөр л хоёр даргатай АН-ынхны маргаан дуусгавар болж магадгүй нь.
Тэгэхээр өнгөрөгч долоо хоногт Нийслэлийн АН-ын дарга, ардчиллын анхдагчдын нэг Э.Бат-Үүлд шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноож, хорьсон. Тэрбээр хорих анги руу ачигдахдаа “Намаа нэгтгээрэй” гэж намын нөхөддөө захисан байдаг. Түүний энэхүү үг АН-ынханд нэгийг бодогдуулсан биз. Хэрвээ тэд одоо л сэхээний орон дээрх АН-аа хэвтэрээс нь өндийлгөж чадахгүй бол дахиад намын хямрал залуу үед уламжлагдаж, уналт үргэлжилсээр байх болно.