Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцууллаа.
Тэрбээр “Сүүлийн өдрүүдэд PCR-аар батлагдаж буй тохиолдлын тоо Улаанбаатар хот болон аймгуудад жигд буурч байна. Энэ нь Дельта хувилбарын давлагаа буурч байна гэж үзэх үндэслэл юм. Өнөөдрийн байдлаар 9.795 хүн хэвтэн эмчлүүлж байна. Нийт батлагдсан тохиолдлын тоо 640 мянга гаруй, нас баралт 1.826 байна.
Халдварын тохиолдлын тоо буурч байгаа нь вакцинжуулалтын үр дүнтэй холбоотой. Одоогоор бүүстер тунгийн дархлаажуулалт 18-аас дээш насны зорилтот бүлгийн хүн амын 26 хувьтай үргэлжилж байна. Баян-Өлгий аймгийн иргэдийн III тунгийн хамрагдалт хамгийн бага байна. Иргэд бүүтер тундаа хамрагдахыг уриалж байна.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяанд есөн дүүргийн эмнэлэг, гурван амаржих газар байдаг. Эдгээр амаржих газруудыг Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлэх шийдвэрийг дөнгөж сая гаргалаа. Аливаа улс орны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг эх, хүүхдэд үзүүлж буй тусламж үйлчилгээний үзүүлэлтээр хэмждэг. Иймээс ЭМЯ бодлогоо барьдаг тул хөрөнгө оруулалт, шинэ технологийг нэвтрүүлэх зэрэгт анхаарах нь зүйтэй гэж үзсэн” гэлээ.
Мөн энэ үеэр шинэ жилийн арга хэмжээг тэмдэглэх эсэх сэтгүүлчийн асуултад С.Энхболд “Бид арваннэгдүгээр сарын 1-нээс урлаг, спортын тоглолтуудыг нээсэн. Ингэхдээ бүүстер тунгаа хийлгэсэн байх, эсвэл түргэвчилсэн шинжилгээний хариутай байх гэсэн шаардлагыг тавьж байгаа. Төрийн албан хаагчдаас бусад байгууллагынхан шинэ жилээ цомхон хүрээнд тэмдэглэх боломжтой. Гэхдээ бүүстер тунгийн дархлаажуулалт 50 хувьд хүрч байж, дараа дараагийн шатлалд шилжих болно” гэсэн хариулт өгсөн юм.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.