АЙЛЫН ХОТОНД ИРСЭН БАМБАРУУШИЙГ ХАВАР ХҮРТЭЛ ТЭЖЭЭНЭ

2021-10-19 Амьтан

Хөвсгөл аймгийн нутагт дэвсгэрт сүүлийн өдрүүдэд баавгай үзэгдэж, айлын хотруу дайрч мал барьсан тохиолдлууд гарсаар байна. Он гарсаар аймгийн БОАЖГ-т баавгайтай холбоотой 15 дуудлага ирсэн байна. Энэ сарын 16-нд Цагаан-Уул сумын нутагт айлын хотонд ирсэн баавгайн бамбаруушийг барьж авсан байна. Тухайн бамбарууш энэ өвөл бие даан амьдрах чадваргүй тул ирэх Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын захиргаанд хүлээлгэн өгч 5 сар хүртэл тэжээхээр болжээ. Өнөөдрийн байдлаар тус аймгийн Цагаан-уул, Түнэл, Цэцэрлэг, Эрдэнэбулган, Улаан-Уул, Баянзүрх зэрэг сумдад баавгай байгаа дуудлага мэдээлэл ирсэн байна.

Энэ жилийн хувьд самар жимс ховор ургасан учраас хоол тэжээлгүйн улмаас  баавгай айлын малруу дайрч хонь, ямаа барьж идэх тохиолдол гарсаар байгаа гэнэ.

Мөн өчигдөр Түнэл сумын нутаг дэвсгэр Үертийн таг орчмоор баавгай орж ирж айлын ямаа барьсан тохиолдол гарчээ.  Иймд иргэд та бүхэн анхаарал болгоомжтой байж, бага насны хүүхэд малд явуулахгүй байхыг  БОАЖГ-аас анхааруулж байна. 

Эх сурвалж: Хөвсгөлийн өнгө

Өнөөдрийн онч үг

13 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.