А.Баярцэцэг “Америкийн эх дэлхийн мисс” тэмцээнийг шүүх урилга авчээ

2017-06-7 Амрах агшин

АНУ-ын нийслэл Вашингтон хотноо ирэх наймдугаар сарын 02-06-нд болох “Америкийн эх дэлхийн мисс” тэмцээний шүүхчээр 14 хүн ажиллахаар болжээ. Шүүгчдийн багт орох урилгыг манай улсаас “Торго модель” агентлагийн загвар өмсөгч, мисс А.Баярцэцэгт  хүлээлгэн өгсөн байна.

Тэрээр АНУ-ын нийслэл Вашингтон хотноо өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон 66 дахь удаагийн “Miss world-2016” буюу “Дэлхийн мисс” тэмцээнд амжилттай оролцож, шилдэг 11 миссийн нэгээр тодорч, түүхэн амжилтын эзэн болсон юм. Түүнийг 2016 онд “Дэлхийн мисс”, 2015 онд “Эх дэлхийн мисс”, 2014 онд “Мисс интернэшнл” тэмцээнд тус тус оролцсоныг нь тэмдэглэн онцолсон байна.
А.Уянга

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.