БАЙЛДААНЫ ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛ

2017-06-6 Нийтлэл

Хүний бие-Улс гүрэн

Дархлалын тогтолцоо-Арми

Хүний биеийг улс гүрэнтэй жишвэл дархлалын тогтолцоо нь арми юм. Энэхүү арми нь өвчин үүсгэгч нян, вирус, хорт бодис, сөрөг мэдээлэл гээд байнгын довтолгоонд өртөж байдаг тул өндөржүүлсэн бэлэн байдалд байх шаардлагатай нь мэдээж. Гэтэл бүх хүний доторх арми тийм байж чаддаггүй. Тиймээс жирийн томуугаас эхлээд халдвар бүхэнд нээлттэй, дайсанд эзлэгдсэн, үрэвслээс салдаггүй “Улс” болчихдог. Элгэндээ төрөл бүрийн вирус үржүүлэгч байхын зовлонг олон хүн биеэр эдэлж байгаа нь батлан хамгаалах салбараа зөнд орхисны уршиг гэнэ. Гадны дайсантай тэмцэж чадахгүй атал эх орон нэгтнүүдийнхээ эсрэг сүр хүчийг үзүүлдэг армитай болчихсон хүмүүс наанадаж л харшил гэдэг зовлонтой, цаашилбал багтраа гэх мэтээр шаналдаг.

Бие хэмээх улс гүрэн үнэхээр өөрийгөө тохируулан удирдаж чаддаг учир дотор нь агшин бүрт ямар ямар үйл явц болж байгааг эзэн нарийн мэдэхгүй. “Ханиад хүрч байна уу даа” гэж санагдаж байтал, тэгсгээд намдчихна. Бие доторх цэрэг арми нь байлдаанд их эрт ялалт байгуулсныг мэдэрч байгаагаа тэр бүр ойлгохгүй шүү дээ. Аль судас сувагт хаг наалдаж байна, хаана хорт хавдрын эс бий болж байна, юуны эс гадны халдлагад өртөн үрэвсээд, тусламж дуудаж байна, ур ургацаг, зангилаа, уйланхайн үүсвэр хаана эхэлж байна хэмээн үргэлж сэрэмжлэн илрүүлэх эргүүл хийж, гаднын дайсан болон дотоодын гажгуудыг тухай бүрт нь засан тохинуулж байсан өмнөх үеийн бүх туршлагыг дараах үе нь дөнгөж төрмөгц өвлөн авдаг тул амьтан бүхний дархлалын тогтолцоо алдаагүй ажилладаг байна.

Эвдэж гажигруулсан тогтолцоогоо эргэж сэргээхийн тулд хэрхэх вэ. Байнгын өндөржүүлсэн бэлэн байдалд байж, дайн тулаанд үргэлж ялдаг, өөрийнхөө эсрэг ажиллагаа явуулдаггүй армитай байхад юу хэрэгтэй вэ?

Нэгдүгээрт, хорлон сүйтгэх ажиллагаа тогтмол явуулахгүй байх. Сэтгэлд гэрэл гэгээ байвал дээрх ажил тэнцвэртэйгээр бүтнэ. Буруу хооллоно гэдэг шууд хорлох ажлын том хэлбэр. Сэтгэл харанхуйд живсэн бол ийм ажил хийгддэг. Сэтгэл зөв байхад л байнгын таашаалтайгаар биедээ зохимжтой хооллож болдог. Ямар ч сонголтыг зөв хийж чаддаг гэсэн үг юм. Боловсруулж цэвэршүүлсэн, гоё сайхан гэгдэх хүнс бүхэн ядуу, дутуу. Дуртай болсон учраас л тийм юм бий болгоод зогсохгүй тэднийгээ шарж түлэх, ихээр давслах, чихэрлэх, дотор нь будаг цавуу холих, хатаахгүй, хөгцрүүлэхгүй удаан байлгах химийн бодис нэмэх, хамтад нь боловсруулахад хэцүү олон төрлийн зүйлсийг нэг дор идэх нь сэтгэлээ баясгах дур хүслийн ажил болохоос биш дархлаагаа, эрүүл мэндээ боддог хүний өдөр тутам хийх ажил биш.

Ямар сайндаа л ийм байдлыг “Илжиг нь эзнээ уначихжээ” гэж хэлэхэв дээ. Сэтгэлийнхээ эрхээр аливаа үйлийг хийдэг болсны гай маш их. Харин эзэн нь илжгээ унадаг бол органик хүнсээ зүгээр л иднэ шүү дээ. Таашаалтайгаар гэх үү дээ. Органик хүнсээ баялаг байдлыг нь аль болох алдагдуулалгүй идсэн хүн дархлаагаа хэвийн байлгахад хэрэгтэй бүхий л зүйлийг эд эсүүд рүүгээ авч чадна. Хальстай будаа, олон төрлийн аму тарианы бүдүүн ширхэгтэй бараан гурил, сэвсийлгэгч, тогтворжуулагч, чийг хадгалагч, будаг, үнэр нэмээгүй учир дотроо агуулсан нандин бүхнээ үнэр, амт, өнгөөрөө илэрхийлж байгаа, нягт хатуу, арзгар ширүүн, хэлбэр дүрс тааруухан, дуртай бүхнээс нь өвөрмөц ондоо боорцог, жигнэмэг, жигнэж болгосон мах, ногоо, чихэргүй тараг, ээдэм гэх мэт хоол, ундыг сэтгэл голсон үед л иддэггүй болохоос биш сэтгэл дадахад түүнээс сайхан зүйлгүй болдог.

Хоёрдугаарт, мэдээлэл хангамжийг хэвийн байлгах: Энерги мэдээллийн өөрийн эх үүсвэрийг зөв долгионд шилжүүлж, “Хүн болох” оролдлогын явц тун удаан, хүнд бэрх. Тэгвэл энэ оролдлоготой зэрэгцүүлэн хэрэглээд дархлааг харьцангуй богино хугацаанд тэнцвэржүүлж, эрүүл мэндээ хамгаалах, алдсан эрүүл мэндээ эргүүлэн олж авах сайхан боломж гарч ирснийг энд дурдахгүй өнгөрч болохгүй байна. Бүх эх амьтан үрдээ төрмөгц нь дамжуулдаг дархлааны иж бүрэн программ байдгийг нэг буянтай эрдэмтэн нээж, бас нэгэн буянтай эрдэмтэн түүнийг ангир уургаас цэврээр ялгаж авах аргыг нээжээ.

Тэр патентаар нь өнөөх программыг ялгаж савлаад, борлуулж буй ач гавъяатай бизнесмэнд баярлаад баршгүй. Өөрийнхөө тухай, эрүүл мэндээ хамгаалах тухай, дархлааныхаа тухай наад захын мэдлэгтэй хүн трансфер фактор хэмээх цитокиныг цэврээр нь худалдах болсныг олж мэдвэл баталгаатай газраас нь ямар ч эргэлзээгүйгээр авч тууштай хэрэглэнэ. Ингэхгүй бол болохгүй цаг үед амьдарч байгаа болохоор. Харин мэдлэггүй, мэддэггүйгээ мэддэггүй хүн л тайлбарлаад өгсөн ч итгэхгүй, цаг их алддаг.

Дархлаагаа хэрхэн сайжруулах вэ?

Дархлааг сайжруулах тухайд анагаах ухаан маш их зүйл хийсээр ирсэн ч өөрийгөө тохируулах чадвартай шугаман бус биодинамик системийн дотоод ажилд дэндүү бардам оролцдог учир хүссэн үр дүн гардаггүй. Энэ туршлагадаа ч дүгнэлт хийж, шалтгааныг ухаарч эхэлж байна. Мэргэжлийн биш хүн амьдралын жишээтэй адилтгаж, хялбаршуулан ойлговол зөв сонголт хийхэд дөхөмтэй байдаг. Өөрийгөө тохируулдаг программ хангамж гэдгийг хотын бүх замд явж байгаа машины урсгалд тааруулан, уулзвар бүр дээр зохицуулалт хийхээр тохируулсан гэрлэн дохионуудын удирдлагын программтай зүйрлэж болох юм. Гэрлэн дохио эвдрэхэд, замын цагдаа хөдөлгөөнийг зохицуулдаг. Олон машинтай том хотод ийм зохицуулалт асуудлыг бүрэн шийдэж чадахгүй. Маш нарийн тохиргоо, харилцан хамааралтай дархлааны тогтолцооны зарим хэсгийг идэвхжүүлэх, зарим хэсгийг дарангуйлахад зориулан эрдэмтдийн бүтээсэн эм, бэлдмэлүүд замын цагдаатай төстэй байна. Үүний оронд гэрлэн дохионуудын удирдлагын нэгдсэн программыг л ажилд оруулах нь хамгийн зөв шийдэл юм.

Тэгвэл зөөвөрлөгч хүчин зүйл гэж орчуулсан трансфер фактор нь удирдлагын программ тээгч молекулууд ажээ. Энэ нь хүний оюун ухаанаар бүтсэн зүйл биш бөгөөд ялалт байгуулсан байлдаан бүрийн түүх, даган дуурайх туршлага, үйл ажиллагааны шинэчлэгдсэн удирдамж заавар учраас эвдэрсэн гэрлэн дохионууд ажилд ороход замын хөдөлгөөн аяндаа цэгцрэхтэй адилаар дархлаа сайжирдаг. Ингэснээр ханиад томуу тусахаа больж, харшил, багтраа арилж, өвчин эдгэдэг. Өөрийг нь өөрөөр нь гэдэг зарчмаар ажлыг сайжруулахаас өөр хувилбар байхгүй гэдгийг эм тариа гэх мэт аргаар өвчнөөс бүр мөсөн салж чадахгүй байгаа туршлага нотлон үзүүлсээр байгаа бус уу? Өөрөө өөрийгөө тохируулдаг систем гэдэг нь техникээр ярьвал удирдлагын нэгдсэн программын дагуу ажилладаг гэсэн үг л дээ. Тийм төхөөрөмжтэй үйлдвэрт гар ажиллагаа, гадны оролцоо хориотой. Программыг гэмтээхгүй байх хамгийн чухал бөгөөд гэмтсэн тохиолдолд төхөөрөмжтэйгөө ноцолдолгүй, харин программаа л шинэчлэх юм уу засах хэрэг. Танд амжилт хүсэе…

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.