Төслийн орон нутгийн зохицуулагч сонгон шалгаруулж байна

2021-08-5 Байгаль орчин

Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төсөл Дорнод, Сүхбаатар, Завхан, Ховд аймагт 2021-2028 оны хооронд хэрэгжинэ.

Уг төсөл уур амьсгалын мэдээлэлд түшиглэн төлөвлөлтийг сайжруулах, ус болон бэлчээрийн менежментийг бэхжүүлэх, тогтвортой хөдөө аж ахуйн туршлагыг бий болгох, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон буюу тогтвортой эх үүсвэрээс бэлтгэгдсэн мал аж ахуйн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх малчдын чадавхыг бэхжүүлэх гэсэн харилцан уялдаа бүхий гурван зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа явуулна.

Төслийн орон нутгийн зохицуулагч үйл ажиллагааг холбогдох аймгийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохуй, ус, бэлчээрийн нөөц, газар ашиглалт, онцгой байдал болон мал аж ахуйн бодлого, хөтөлбөр, төлөвлөлттэй уялдуулан зохицуулах, төслийн нэгдсэн арга хэмжээнд хамтран оролцож хяналт тавих зэрэг аймагт явагдах үйл ажиллагааг зохион байгуулах үндсэн үүрэг хүлээнэ.

Төсөл хэрэгжүүлэгч БОАЖЯ-ны ерөнхий удирдлага, Төслийн үндэсний зохицуулагчийн шууд удирдлага дор Төслийн орон нутгийн зохицуулагч тухайн аймаг, сумдын холбогдох албаны хүмүүс, орон нутгийн иргэдтэй хамтран орон нутгийн түвшинд төслийн өдөр тутмын үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Өнөөдрийн онч үг

22 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.