“Цагаан хад” ТЭГ зогслоо

2021-06-25 Байгаль орчин
"Цагаан хад" ТЭГ зогслоо

Экспортын нүүрс тээврийн гол гарц болсон  “Цагаан хад” суурьшлын бүсэд коронавирус халдварт өвчний халдварын тархалтын нөхцөл байдал хүндэрч байгаа тул өнөөдрөөс тэг зогсолт хийж эхэллээ.

Тодруулбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын захирамжаар Цагаан хад суурьшлын бүсийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж 2021 оны долоодугаар сарын 06-ны 06:00 цаг хүртэл “ТЭГ” зогсолт хийх шийдвэр гарчээ. Энэ хугацаанд суурьшлын бүсэд орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлан нүүрс ачиж буулгах талбай, тээврийн компаниуд, худалдаа үйлчилгээний бүх үйл ажиллагаа бүрэн зогсох юм.

Мөн халдварын тохиолдлын ойрын болон дам хавьтлыг тогтоож, тусгаарлалтад авч, халдвар нэмж тархахаас урьдчилан сэргийлэх, ариутгал халдваргүйжүүлэлт хийх ажлыг зохион байгуулна. Харин хүнс, эм, ундны болон ахуйн хэрэгцээний усыг зөвхөн хүргэлтээр үйлчлэхээр зохицуулжээ.

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.