“Андлалын өргөөнд зарцуулсан 1.9 тэрбум төгрөгийг “Хос санаа” компани төсөвт буцааж төлсөн”

2021-08-26 Байгаль орчин

Хэнтий аймгийн Батноров суманд баригдсан Андлалын өргөөг яагаад нураасан талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан мэдээлэл хийлээ. Тэрээр “Андаллын өргөөний зураг төслийг уран барималч, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Эрдэмбилэг агсан гаргасан. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, тухайн ажлыг гүйцэтгэгч “Хос санаа” компанитай гурвалсан гэрээ байгуулж, барилга угсралтын ажил явагдаж эхэлсэн. Харамсалтай нь Д.Эрдэмбилэг хүнд өвчний улмаас барилга угсралтын ажил ид явагдаж байх үед нас барсан. Яамнаас энэхүү төслийг үргэлжлүүлэхтэй холбоотой судалгааг хийж, Д.Эрдэмбилэг агсны шавь нартай уулзаж, анхны зураг төслөөр нь үргэлжүүлэх боломж байгаа эсэх талаар ярилцсан. Гэвч оюуны өмчийг эзэмшигч нь өөрөө барилгын явцад хяналт тавих боломж хязгаарлагдсан учраас зураг төслийг үргэлжлүүлэхэд хүндрэл үүсэж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.

Оюуны өмчийг цуцлахтай холбоотой саналууд гарсан. Д.Эрдэмбилэг агсны гэр бүлээс “Хос санаа” компанид оюуны бүтээлийг зохиогчийн эрх шилжүүлэх гэрээг цуцлах хүсэлт тавьсан. Мөн тухайн гэр бүлээс Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд Андлалын өргөөг буулгаж, зохиогчийн нэр хүндэд дахин халдахгүй байхыг хүсэж байна гэж хандсан. Улсын төсвөөс гарсан 1.9 тэрбум төгрөгийг “Хос санаа” компани буцаан төвлөрүүлсэн. Нураахтай холбоотой зардлыг орон нутагт тухайн компани хариуцан ажиллаж байна. Эцсийн тооцооллыг гаргаагүй байгаа. Андлалын өргөөг нураахтай холбоотой зардлыг улсын төсвөөс гаргахгүй” гэлээ.

Өнөөдрийн онч үг

18 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.