Төр улсаа төвхнүүлэх их ажил энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар дуусаагүй. Энэ намар сонгуулийн буухиа үргэлжлэх болно. Зүй нь шинэхэн Ерөнхийлөгчийн парламент дахь суудалд хэн нэгнийг залах сонгуулийг тус аймагт гүйцэтгэнэ. Мөн Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон Д.Сумъяабазар дархан эрхээсээ татгалзаж, хотын дарга болсон нь бас нэгэн сонгууль хийх шаардлага гарсан. Гэхдээ энэ удаагийн нөхөн сонгуулиудын ялагчид улаан батлахтнуудын талд гэдэг нь өнгөрөгч сонгуулийн үр дүнгээр батлагдав бололтой. Өөрөөр хэлбэл, монголчуудын хувьд МАН-д нэгмөсөн хариуцлага үүрүүлсэн сонголт нь нэгийг хэлж байна.
Үнэндээ энэ удаагийн сонгуульд АН зөв хүнээ дэвшүүлсэнгүй. МАН С.Эрдэнэд хайртай гэдэг шиг юм болов. Хамгийн сонирхолтой нь АН-ын 180 мянган гишүүд хэнд санал өгөв. Бүр хороо, үүргүй суманд ХҮН санал авсан зэргээс үзвэл АН-ын нэр дэвшигчийг Д.Энхбат орлосон бололтой. АН-ын хувьд бодлогын алдаа гаргасан гэдэг нь ялагдал бүрээс нь харагдах. Лидергүй энэ нам үхлийн цохилт авсан бөгөөд ирэх нөхөн сонгуулиар сэргэлт авсан эсэх нь харагдана. Гэхдээ л тэдэнд энэ богино хугацаанд шаанс гарах нь юу л бол. Харин өдгөө энэхүү улс төрийн хүчинд Х.Баттулгын эргэн ирэлт л сэргэлт байж болох талтай… Нөгөөтэйгүүр, ялалтын уухайтай цуг ялагдлын үр боловсорч байдаг гэдэгтэй адил МАН ямар ажиллаж байгааг намрын нөхөн сонгуулиуд харуулж 2024 онд дүнгээ тавиулна.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.