Угтаа бол зөгийн бал гэдэг нь зөгий цэцгийн балыг цуглуулж, үүрэндээ хадгалан бий болгодог чихэрлэг хүнсний зүйл байдаг. Өөрөөр хэлбэл, зөгийн бал гэдэг нь цэвэр байгалийн бүтээгдэхүүн юм. Гэвч манай улсын томоохон үндэсний үйлдвэрлэгчид зөгийн балны үнэр, амт оруулагчийг нимбэгний хүчилтэй хутгаад зөгийн бал гэсэн томоос тос шошготойгоор зарсаар байна. Харин энэхүү элсэн чихрийн сиропыг иргэд зөгийн бал хэмээн андуурч, хүнсэндээ хэрэглэж байгаа нь тэгээд ариун явдал уу.
Ядаж тус бүтээгдэхүүнийн найрлаганд ямар зүйлс орсон эсэхээ хүн анзаарахааргүй буюу бүтээгдэхүүнийхээ ар хэсэгт жижгээр ямар ч зөгийн балны орц найрлагагүйгээ бичнэ. Үнэндээ энэ бол хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн үйлдэл. Зүй нь аливаа бүтээгдэхүүнд орсон найрлага, баглаа боодлын стандарт гэж бий. Түүний дагуу “элсэн чихрээр” бүтсэн тус зөгийн балыг байгалийн бус үйлдвэрлэлийн аргаар гэдэг ч юм уу үнэн, зөв найрлагын тодруулгыг тухайн бүтээгдэхүүний шошгон дээр хэрэглэгчийн нүдэнд шууд харагдахаар тод томруун бичих шаардлагатай байна.
Эцэст нь хэлэхэд, энэ асуудлыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар анхааралдаа авна уу!
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.