Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар Хан-Уул дүүргийн наймдугаар хороо, Яармагийн дэнжид ажиллаж байна. Тус дүүргийн хувьд, түгжрэл, дахин төлөвлөлт, “Харгиа” цэвэрлэх байгууламж, цэцэрлэг, сургууль, Туул голыг дагасан кареер зэрэг асуудал бий. Тиймээс энэ долоо хоногоос эдгээр асуудлын шийдлийн талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.