Энэ сарын 22-ноос орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээнэ гэдгийг УОК-оос мэдээлсэн.
Одоогийн байдлаар иргэд нийслэлээс орон нутаг руу зорчихдоо очих аймгийнхаа онцгой комиссоос зөвшөөрөл авч байгаа. Харин 22-ноос хойш аймгийн онцгой комиссоос зөвшөөрөл авахгүй шаардлагагүй болох юм байна.
Хот хооронд зорчих иргэдийг вакцины хоёр тунд хамрагдаад 14 хоносон гэсэн баримтыг нь үндэслээд явуулна. Вакцинд хамрагдаагүй бол PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай гэнэ. Харин эцэг эх нь вакцин хийлгэсэн ч хүүхдээ дагуулж явж байгаа бол заавал шинжилгээ өгсөн байх ёстой аж. Гэхдээ 0-3 насны хүүхдээс шинжилгээний хариу шаардахгүй юм байна.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.