Аялал жуулчлалын салбарын цахим шилжилтийн талаар танилцууллаа

2021-05-7 Байгаль орчин

 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Цахим засаглал” төслийн дараагийн шатанд Аялал жуулчлалын салбарын цахим шилжилтийн талаарх саналуудыг БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд, Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга С.Баясгалан нар танилцууллаа.

Дэлхий нийтэд тархаад буй Ковид-19 цар тахлаас үүдэн аялал жуулчлалын салбар дахь цахим шилжилт түргэсч байгаа. Иймээс аялал жуулчлалын салбарын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, мэдээ мэдээллийн сан үүсгэх, бизнесүүдийг холбох, шууд захиалга авах, төлбөр тооцоог цахимжуулах зэрэг боломжуудыг бүрдүүлж олон улсын аялал жуулчлалын салбарын чиг хандлагатай хөл нийлүүлж алхахад энэхүү цахим төслийг хэрэгжүүлэх нь хамгийн их ач холбогдолтой юм.

Цахим уулзалт Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Цахим засаглал төслийн баг, БОАЖЯ-ны зарим удирдлагууд болон Дэлхийн банкны төлөөлөгчид оролцсон юм.

Өнөөдрийн онч үг

11 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.