Дуудлагын 91 хувийг шийдвэрлэжээ

2021-05-5 Засгийн газар

“Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийн утсанд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 7,173 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Дуудлагын 94 хувь буюу 5,963 нь дархлаажуулалттай холбоотой лавлагаа мэдээлэл, 3 хувь буюу 204 нь гомдол, 3 хувь буюу 158 нь санал хүсэлт, бусад мэдээлэл байна.

Тусгай дугаарын утсанд хандсан нийт дуудлагын 91 % буюу 6,519 дуудлагыг шийдвэрлэн ажиллалаа. Тавдугаар сар гарсаар өнөөдрийн байдлаар нийт 28,838 дуудлага иргэдээс ирсэн бөгөөд 26,927 буюу нийт дуудлагын 93 хувьд үйлчилсэн байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.