Хүн гялгар уутыг ердөө 12 минут ашиглаад хаядаг гэсэн судалгааг эрдэмтэд хийсэн байдаг. Гэтэл хүний зохисгүй хэрэглээнээс үүдэн хаягдаж хөрсөнд булагдсан гялгар уут 100-400 жил оршин ялзрахдаа химийн хорт бодис, хий ялгаруулж, хүний өвчлөлийн нэг шалтгаан болж, хөрс, ус, агаарыг бохирдуулж, амьтан ургамлыг үхэлд хүргэдэг гэдгийг судалгаагаар тогтоожээ.
Дэлхийд жилд 1.3 тэрбум тонн хог хаягдал гардаг бөгөөд түүний 30 хувийг гялгар уут эзэлдэг аж. Өнгөрсөн 30-аад жилд хог хаягдлын хэмжээ 10-34 хувиар нэмэгдсэн байна.
Дэлхийн хэмжээнд 1 минутад 1 сая гялгар уут ашигладгийн 1-3 хувийг нь л дахин боловсруулдаг аж.
Жилд 4 тэрбум гялгар уут хог болон хаягдаж экологийн тэнцвэрт байдал алдагдахад хүргэж байна.
Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30413
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.