Төхөөрөмжийг долоо хоног бүр шалгах хэрэгтэй. Дохио дуугарч байгаа үед:
-Хэрэв дохиолол дуугарч байвал товчлуур дарвал хэдэн минутын турш чимээгүй болно. Дохиолол дуугарах үед үүссэн угаарын хийн нөхцөл байдал үргэлжилбэл дохио идэвхэжнэ. Хэрэв угаарын хийн төвшин 70-200 ppm хүртэл байвал дохиолол үргэлжлэх хугацаа 5 минут орчим болно. Хэрэв төвшин 200 ppm-ээс дээш байвал уг төхөөрөмж удахгүй дуугарна. Хэрэв угаарын хийн төвшин 70ppm-ээс бага байвал төхөөрөмж дохиолол удаан идэвхжихгүй.
Дохиолол дуугарсан эсэхийг хэрхэн шалгах вэ?
-Хэрэв та удаан хугацаагаар гэртээ байгаагүй бол товчлуурыг хэдэн секундийн турш дарж төхөөрөмжийн ажиллагааг шалгаарай. Хэрэв шалгах үед улаан гэрэл тогтмол асах эсвэл угаарын хийн үзүүлэлт өндөр байх тохиолдолд угаарын хийн эх үүсвэрийг тогтоож, аюулгүй болгоорой. Аюулгүй болсон эсэхийг товчлуурыг дахин дарж шалгах бөгөөд төхөөрөмж хэвийн үзүүлэлттэй болох хүртэл аюулгүй байдлыг дахин нягтлан шалгаарай.
Дохиолол дуугарсан үед яах ёстой вэ?
-Хаалга болон цонхыг нээх, цэвэр агаарт аль болох хурдан гарах
-Гэрийн бүх гишүүдээ бүртгэх
-Түргэн дуудах
-Хариуцсан байгууллагын хүмүүс ирж, тухайн нөхцөл байдалд арга хэмжээ автал байшин руу буцаж орохгүй байх
Угаарын хий мэдрэгчийг байрлуулахад тохиромжтой газар
-Угаарын хий мэдрэгчийг унтлагын өрөө, том өрөө, коридор, шатны төгсгөл, подвал зэрэг газруудад байршуулна.
-Зөвхөн нэг мэдрэгчтэй бол үндсэн унтлагын өрөөнд байрлуулна
-Хэрэв олон өрөө болон олон давхар байшинтай бол өрөө болон давхар бүрт дохиоллыг байршуулахыг зөвлөж байна
-Том өрөө болон урт коридортой /9.1 метр/ бол мэдрэгчийг 2 талын хананд тогтоох нь зүйтэй
-Бусад өрөөнд байрлуулсан дохиолол унтлагын өрөөнд дуу нь сонсогдох эсэхийг шалгах хэрэгтэй анхаарна уу
-Өрөөний хаалгаа хааж унтдаг бол бүх өрөөндөө тогтооно
-Төхөөрөмжийг өрөөний голд, таазанд тогтоох нь хамгийн тохиромжтой.
-Гэр сууцанд суурилуулах бол тоононоос доош 30 см зайд багана эсвэл унинд суурилуулна
Байрлуулахад тохиромжгүй газар
-Граж, гал тогоо, зуухны өрөө эсвэл угаалгын өрөөнд суурилуулж болохгүй
-Галлагааны хэсгээс дор хаяж 4.5 метр зайтай байх ёстой
-Дараах зүйлсээс 0.9 метрийн дотор байршуулахгүй байх. Үүнд: гал тогоо, угаалгын өрөө, шүршүүр, халаалтын өрөө, хөргөлтөд ашигладаг агааржуулалтын суваг, агаарын урсгал өндөртэй газар
-Угаарын хий мэдрэгчийн ойр орчимд үйл ажиллагаанд нь саад болохуйц хүчтэй цахилгаан соронзон орон үүсгэх их хүчин чадалтай мотор, трансформер, зэрэг тоног төхөөрөмжүүдийг байрлуулж болохгүй
-Хэт их тоос шороо, тослог ихтэй газар, бохирдолтой орчин, ахуйн химийн бодис нь дохиоллын мэдрэгчийг бохирдуулж, төхөөрөмжийн ажиллагааг зогсооно.
-Хэт чийглэг орчин, хэт хүйтэн эсвэл өндөр температур нь төхөөрөмжийн мэдрэмтгий байдал нь нөлөөлдөг тулд халуун газар болон нээлттэй байдаг хаалга, цонхноос хол байрлуулна. /4 -ээс хүйтэн, 37 -ээс дулаан газарт суурилуулж болохгүй/
Хэрхэн цэвэрлэх вэ?
-Сард нэг удаа төхөөрөмжийг зөөлөн даавуугаар тоос шороог нь цэвэрлэх
-Төхөөрөмжийг онгойлгож, дотор талыг нь цэвэрлэх гэж оролдож болохгүй.
-Цэвэрлэж дуусмагц буцаан байрлуулж Test/Resetтовчийг дарж шалгана уу
-Цэвэрлэгээний шингэн бодис ашиглаж, будаж болохгүй
Анхааруулга: Угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг суурилуулснаар иргэн таны аюулгүй байдал бүрэн хангагдахгүй бөгөөд та өөрийн орон сууц, гэрийн зуухны бүрэн бүтэн байдлыг хангаж, зөв галлагааны зааварчилгааг байнга дагаж мөрдсөнөөр гэр бүлийн тань аюулгүй байдал хангагдах учиртай.
9 цагийн өмнө
13 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87363
30392
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.