“Эдийн засгийг дэмжих 10 их наядын хөтөлбөр”-ийн хүрээнд Засгийн газраас иргэдийг фитнест үйлчлүүлэх хоёр сарын төлбөрийг даана гэсэн мэдээлэл сүүлийн хэдэн өдөр цахим хуудсанд нэлээд тархах болж, иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад буй билээ.
Харин энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.Ганзориг дараах тайлбарыг хийв.
Тэрбээр “Эдийн засгийг дэмжих 10 их наядын хөтөлбөрт залуусыг фитнест явуулахад 500 тэрбум төгрөгийг төсвөөс зарцуулахгүй. Энэ мэдээлэл худлаа. Хөтөлбөрийн хүрээнд залуусыг ажлын байранд бэлтгэхэд 500 тэрбумыг зарцуулах бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам бэлтгэл ажлыг хангаж байна. Өөрөөр хэлбэл, ажилгүй байгаа залуусыг багц сургалтад хамруулж, мэргэшил олгож, ажлын байранд бэлтгээд нэг сая төгрөгийн урамшуулал олгох юм” гэлээ.
13 цагийн өмнө
18 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30393
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.