Хармагтай ордод өндөр агуулгатай зэс, алтны бүлгийг тогтоожээ

2021-02-24 Байгаль орчин

Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Xanadu Mines” компани Хармагтай ордод хийсэн өрөмдлөгийн үр дүнд өндөр агуулгатай зэс, алтны бүлгийг тогтоожээ.

Тус орд дахь “Stockwork Hill” талбайд өндөр агуулгатай зэс, алтны эрдэсжилт бүхий хэд хэдэн хэсгийг олж тогтоосон байна.

“Xanadu Mines” дараагийн өрөмдлөгийн бэлтгэл ажлыг эхлүүлсэн гэж тус компанийн захирал Эндрю Стюарт онцолсон байна. Түүнчлэн Дорноговь аймгийн нутагт орших “Red Mountain” буюу “Улаан уул” нэртэй зэс, алтны талбай дахь хайгуулын өрөмдлөгийн үр дүнг 2021 оны гуравдугаар сард танилцуулна гэдгийг тайландаа дурдсан байна.

Мягмар гарагийн байдлаар Австралийн Хөрөнгийн биржид “Xanadu Mines” компанийн хувьцааны ханш 3.64 хувиар өсөж, 0.057 австрали доллар болсон байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.