Өнөөдөр нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авна

2017-05-27 Ерөнхийлөгч

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр үнэмлэхээ гардан авна. Намуудаас ирүүлсэн саналын дагуу  Сонгуулийн ерөнхий хорооноос үнэмлэх гардуулах цагийн хуваарийг гаргасан байна.

Тухайлбал,  МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд 09.00 цагаас, МАХН-аас нэр дэвшигч УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар 10.30 цагаас, Ардчилсан намаас нэр дэвшигч УИХ-ын гишүүн асан Х.Баттулга 11.30 цагаас нэр дэвшигчийнхээ үнэмлэхийг гардан авна.

С.Гэрэлсүх

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.