БНСУ-д энэ сарын 29-нөөс эхлэн шуудан хүргэгчид хугацаагүй ажилт хаялт зарлаж буйгаа мэдэгджээ. Тус салбарынхан 5000 гаруй ажилчдаас санал хурааж, 97 хувь нь ажил хаялт зарлахыг ийнхүү зөвшөөрөн өнөөдөр хэвлэлийн бага хурал хийсэн байна. Учир нь тэд хэцүү орчин нөхцөлд, хэт олон цагаар ажиллах зэрэг тогтолцоог халах, ажлыг нь хөнгөвчлөх зэрэг асуудалд дуугаа нэтгээд байгаа нь энэ юм.