Нийслэл хотод өнөөдрийн 06.00 цагаас эхлэн Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байна. Үүнтэй холбоотойгоор нэр бүхий 18 салбар, чиглэлээс бусад ААН-үүд хэвийн ажиллаж эхэлнэ.
Хөл хорионы дэглэм суларч байгаа тул ард иргэд, ААН-үүд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж, нэг нэгэндээ шаардлага, хяналт тавьж ажиллах нь чухал байна.
Мөн халдварын тохиолдол бүртгэгдсэн хороо, иргэдийн хөдөлгөөний хүрээ, хязгаарыг тогтоож, халдвар хамгаалал, хорио цээр, хязгаарлалтыг чанд мөрдүүлэх, иргэдийн зорчих хөдөлгөөнийг QR код ашиглан бүртгэх системийг иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд дагаж мөрдөхийг анхааруулж байна.
Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.