Зайсангийн Соёмботой уулан дээр барилга барих гэж байгаа тухай мэдээлэл сүүлийн хэд хоног сошиал ертөнцөд нэлээд шуугиан тарьсан юм. Тиймээс энэхүү мэдээллийг холбогдох албаныхан шуурхай шалгаж, цаг алдалгүй арга хэмжээ авлаа. Тодруулбал, эл асуудлаар өнөөдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат чиглэл өгч, БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын тушаалаар Соёмботой ууланд газар олгосон зөвшөөрлийг цуцалсан байна. Ингэснээр Соёмботой уул буцаад Дархан цаазат газар боллоо. Мөн тус компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоос гадна барилга барихаар ухсан талбайг нөхөн сэргээх үүргийг холбогдох албаныханд өгсөн байна.
Дашрамд дуулгахад, Улаанбаатар хотын чимэг болсон “Соёмбо” үсэгтэй ууланд барилга барих тусгай зөвшөөрлийг өнгөрөгч онд БОАЖ-ын сайдаар ажиллаж байсан Н.Батцэрэг олгосон аж.
А.Уянга
2024-10-4
2024-10-4
2024-10-4
2024-10-1
87304
30047
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.