Аргалант суманд бугын сүрэг орж иржээ

2021-01-8 Амьтан

Төв аймгийн Аргалант сумын нутгаар цас их орж хүйтэрснээс зэрлэг ан, амьтан тэр дундаа нэн ховор амьтанд тооцогддог 270 гаруй буга, 700 гаруй цагаан зээрийн сүрэг тариалангийн хашаатай талбай, сумын төвийн орчимд ихээр орж иржээ.

Иймд сумын ЗДТГ-аас биотехникийн арга хэмжээ авч одоогийн байдлаар Ар-Дулаан, Майхны ам, Халиун булаг зэрэг гурван цэгт 450 кг өвс тавьж өгч, бэлчээрлэх бололцоог бүрдүүлжээ.

Мөн цаашид ч биотехникийн арга хэмжээг үргэлжлүүлэн хийхээр болсон байна.

Өнөөдрийн онч үг

17 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.