Дэлхийн банк Монгол Улсын эдийн засаг 2020 онд 5.2 хувиар агшсан гэж таамаглалаа. Энэ нь өнгөрсөн оны зургадугаар сард гаргасан таамгаасаа 4.7 нэгж хувиар доошлуулсан үзүүлэлт болж байна. Мөн энэ онд эдийн засаг 4.3 хувиар өснө гэж таамагласан нь өмнөх таамгаас 0.6 нэгж хувиар доошлуулсан дүн боллоо. Цар тахлын эсрэг явуулж буй бодлогын үр нөлөө Зүүн Ази, Номхон далайн бүсийн орнуудын төсвийн алдагдлыг огцом нэмэгдүүлсэн.
Алдагдлыг нөхөхдөө Монгол, Палау, Фижи зэрэг улс гадаад санхүүжилтийг илүү их ашигласан гэжээ.Мөн эдийн засгийн идэвхжил буурч, нийгмийн халамжийн зарцуулалт нэмэгдсэнээр бүс нутгийн Засгийн газруудын өрийн хэмжээ өсөж байна. Тухайлбал, Монгол, Малайз, Лаос зэрэг оронд Засгийн газрын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээ 60 хувь давжээ.
Монгол Улс, БНХАУ-ын хувьд төр, хувийн хэвшлийг багтаасан нийт өрийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүнээс бараг гурав дахин өндөр болсныг Дэлхийн банк анхааруулжээ. Арванхоёрдугаар сараас хойш хэд хэдэн олон улсын байгууллагууд дотоодын эдийн засгийн төсөөллийг шинэчилсэн юм. Энэ онд БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн нөлөө бүсийн эдийн засагт чухал байхаар байгааг онцолсон нь ижил төсөөтэй дүгнэлт болж байна.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30408
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.