Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2026.03.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/ өнөөдөр парламентаар тус хуулийн төслийг хэлэлцэж, нийт гишүүдийн 56.4 хувиар дэмжив.Хэлэлцүүлгийн үеэр УИХ дахь АН-ын бүлэг болон ХҮН намын зөвлөл, Үндэсний эвсэл, ИЗНН-аас тус тус дээрх хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Харин Ерөнхийлөгчийн зүгээс энэ хуулийг баталтал ажиллана гэдгээ мэдэгдээд байгаа юм.
Тэрбээр “УИХ-д хулгайч, дээрэмчид сууж үүрээ засдаг байж болохгүй. Тиймээс би энэ хуулийг санаачилсан” хэмээн мэдэгдсэн.
Харин Ерөнхий сайд асан С.Баяр ” Морал гэдгийг хуульд хадаж зүйчлэх аргагүй гэж буйтай би санал нийлнэ. Гэвч УИХ-ын босго арай л дордсоныг бид бүгд харж байна. Үндсэн хууль арай л ерөнхий зааж. Түүнийг тодорхой болгох шаардлага бий. Тэгээд яах вэ? Хэн үүнийг хийх вэ? Хууль санаачлах эрх бүхий гурван этгээд бий. Энэ нь Засгийн газар, Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн юм” гэжээ.
2 цагийн өмнө
5 цагийн өмнө
Өчигдөр
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.