Инфляцын түвшин 7.9 хувьтай гарч, үнийн өсөлт нэмэгдсээр байна

2024-01-12 Ханш


Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн оны арванхоёрдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 7.9 хувь, өмнөх сараас 0.4 хувиар өсжээ. Түүнчлэн барааны бүлгийн үнэ 8.4 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 9.4 хувь, хүнсний бүлгийн үнэ 12.4 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 7.2 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр үзүүлэлт юм.

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны арванхоёрдугаар сард 13.2 хувьтай гарч байсан бол өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 7.9 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 5.3 нэгж хувиар буурчээ.

Өнгөрсөн онд улсын хэмжээнд инфляцын түвшин 7.9 хувьтай гарсны 3.3 нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.