Хүмүүс хоорондын харилцаанаас стресс авахгүй байх ТАВАН арга

1 цагийн өмнө Сэтгэл зүйч хариулж байна

Сэтгэцийн эмч зөвлөж байна

​1. Бусдын сэтгэл хөдлөлийг хариуцах хэрэггүй.

​Хэн нэгэн ууртай эсвэл гунигтай байлаа гээд та түүнийг заавал “засах” эсвэл сэтгэлийг нь засах үүрэггүй. Тэр бол тухайн хүний л мэдрэмж, түүний л асуудал. Бусдын сэтгэл зүйн ачааг өөртөө бүү үүр.

​2. Үг хэл, нүүрний хувиралд хэт их ач холбогдол өгөхөө боль.

​Хэн нэгэн тантай хүйтэн хөндий харьцах эсвэл баргар царайлах нь танд дургүйдээ биш, зүгээр л тухайн өдрийнх нь биеийн байдал, сэтгэл санаатай холбоотой байх нь элбэг. Тэр бүгдийг өөр дээрээ тусгаж авах хэрэггүй.

​3. Эвгүй нөхцөл байдалд бусдын ая талыг бүү хар.

Асуудал танаас болоогүй байхад та түрүүлж жижгэрч, өөрийгөө буруутгах шаардлагагүй. Хэрэв танд ямар нэг зүйл таагүй санагдаж байвал таны зөв совин ихэнхдээ үнэн байдаг.

​4. Ажлын хамт олонтойгоо хэт гүнзгий битгий орооцолд

​Ажил болон хувийн амьдралын зааг ялгаа арилж эхлэхэд, ямар нэгэн асуудал үүсэх үед эргээд “хязгаар” тогтооход маш хэцүү болдог. Мэргэжлийн түвшинд, тодорхой заагтай харилцах нь хамгийн аюулгүй.

​5. Бүх гуйлтыг бүү биелүүл

​Таны тусыг баярлаж хүлээж авах хүнээс илүү “байх ёстой зүйл” мэтээр харах хүмүүс олон байдаг. Таны гаргаж буй сайхан сэтгэл хэтэрхий “хямдхан” бөгөөд олдоцтой болох тусам үнэ цэнэ нь буурдаг гэдгийг санаарай.

​Хамгийн үр дүнтэй арга:

Хэрэв хэн нэгэн танд ямар нэг байдлаар “хачин” санагдаад байгаа бол таны зөв совин алдаагүй байх магадлал өндөр. Өөрчлөгдөхгүй хүнийг өөрчлөх гэж хичээхээс илүүтэйгээр тэрхүү хорт харилцаанаас хурдан холдох нь таны сэтгэл зүйд хамгийн тустай.

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.